Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Бегарыс Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахантай уулзаж, аймагтаа төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар болгох талаар ярилцлаа.
Х.Ардахан уулзалтын үеэр одоог хүртэл хэрэгжүүлж буй цахим үйлчилгээнүүд болон эдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Цахим үйлчилгээг орон нутагт өргөжүүлэх, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг ч хөндөв. А.Бегарыс төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, үр ашигтай хүргэхийн тулд тодорхой шинэ санаачилгуудыг санал болголоо.