Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хэнтий аймгийн Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй төрөлд Бадам-Очирын Хулан Тэргүүн байр эзэллээ.

2024-12-06

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалангийн ивээл дор Шатар сонирхогчдын 2024 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн Б.Бум-Эрдэнэ, Г.Лхасүрэн, Б.Хулан нар оролцсон билээ.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 54 шилдэг шатарчид өрсөлдсөнөөс эмэгтэй төрөл Б.Хулан тэргүүн байр, мөн Хэнтий аймгийг төлөөлөн Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон байна.
Спортын өндөр амжилт үзүүлсэн Б.Хуланд баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.👏👏👏
Сумын ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%