Төсвийн хөрөнгийг оновчтой, үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, хөрөнгө оруулалтын үр ашиг, тусгай сангуудын ашиглалт, зарцуулалт, мэдээллийн цахим хуудсанд байршуулсан байдалд хяналт хийх зорилгоор сумын ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, "Бялзуухай" цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Мэдээлэл соёлын төв зэрэг төр төсвийн байгууллагуудад ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг гарч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийлээ. Уг шалгалтаар төсвийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа, гүйцэтгэл, холбогдох шийдвэр, шилэн дансны цахим хуудсанд байгууллагуудын үндсэн мэдээллүүдийг үндсэн баримт материалд тулгуурлан мэдээлэх зарчмуудыг бүрэн мөрдлөг болгон ажилласан байдал зэрэгт хяналт хийсэн бөгөөд байгууллагууд төсөв хөрөнгөтэй шийдвэрээ хугацаанд нь тайлагнаагүй, хугацаа хоцроож тайлагнадаг, шийдвэрийн огноог цахимд буруу оруулдаг, зарим шийдвэрүүд эх баримтаараа байхгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Хяналт, шалгалт хийсэн тайлан мэдээг сумын ИТХ-ын хуралд танилцуулах бөгөөд хурлаас гарсан санал дүгнэлтийг нэгтгэн байгууллагууд албан бичгээр үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлэлээ.