Сумын ИТХ-ын Зөвлөлийн 03 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 80 хувийн ирцтэйгээр хуралдаж, сумын ИТХ-ын 03 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан сонслоо. Үүнд:
1. Сумын 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, иргэнд 2025 онд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, байршлын зургийн саналыг хүргүүлэх тухай Засаг даргын саналыг хэлэлцэх, иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршлын саналыг уламжлах тухай сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг хүргүүлэх тухай сумын ИТХ-ын 2023 оны 18 дугаар тогтоол, иргэнд өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан талаарх тогтоолын хэрэгжилтийн мэдээллийг сонсох
2. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олголт, ашиглалт, зарцуулалт, хөнгөлөлттэй зээлийн үр дүн, Зөвлөлүүдийн үйл ажиллагааны мэдээллийг сонсох. Хоршоо хөгжүүлэх сангийн хүүгийн орлого хуваарилах, тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх
3. Сумын ИТХ-ын 2023 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, гоожингийн орлогын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, 2025 онд мод бэлтгэх талбайн хэмжээ, модны хуваарь, тусгаарлалт хийх байршлыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэх
4. "Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлах тухай" сумын ИТХ-ын 2023 оны 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох
5. Сумын мал аж ахуйн болон төв суурингийн 2024-2025 оны өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангасан ажлын талаарх мэдээллийг сонсох
6. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт хийсэн ажлын хэсгийн мэдээлэл
7. Улсын болон аймгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдсэн төсөл хөтөлбөр, ажил арга хэмжээний гүйцэтгэлд хяналт хийсэн ажлын мэдээлэл