Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Яг одоо ИТХ-ын ээлжит 2 хуралдаан болж байна

2024-12-25

       Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25-нд 10 цагт Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд ИТХ-ын ээлжит II Хуралдаан болж байна. Нийт оролцох 21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч танхимаар оролцож ирц 71.6 хувьтай дараах асуудлыг хэлэлцэж байна. 

  1. · Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
  2.      Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
  3.    Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
  4.   “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн тухай

  5. Хүнсний хангамж аюулгүй байдлын 2025-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

    6. Төсөвт байгууллагуудын 2024 оны төсвийн гүйцэтгэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тухай

   7. Сумын 2025 оны төсөв, 2025 онд ОНХС-аар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээ батлах тухай

   8. Төлөөллийн байгууллагын төлөөлөл сонгох тухай

  9. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн эд хөрөнгийг бүртгэх тухай

10. Сумын ИТХ-ын хороодын ажиллах журам батлах тухай

11. Бусад асуудал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4290
2953 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%