Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам” –ыг үндэслэн “Дархан-Ус суваг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:
1. Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх
2. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
4. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
5. Компанитай бизнесийн аливаа холбоогүй.
ХОЁР. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД
ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх
2. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй
3. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон
4. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх
5. Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, сандангийн холбоогүй байх
6. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн ний дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ)
7. Нэр дэвшигч өөрөө эсхүл түүний нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх
8. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийг шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх
9. Тухайн салбарын төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх
10. Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, мэргэшсэн байх
ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгсөн бол баталгаат орчуулгын хамт)
3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг
4. Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг
5. Иргэний үнэмлэхийн хуулбар
6. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
7. Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх)
8. Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт
9. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт
10. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа
11. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа
12. Холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас
ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
1. Материалын бүрдэл шалгах
2. Нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх
3. Ярилцлага
ТАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
ü Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахим (Umch@darkhan.gov.mn) хаягаар эсхүл цаасан хэлбэрээр битүүмжлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 210 тоот өрөөнд хүлээн авна.
ü Нэмэлт мэдээллийг утас: 9933-4478
АНХААРАХ ЗҮЙЛ
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэр дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
2. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх тохиолдолд нэг pdf файл болгоно, цаасаар ирүүлэх тохиолдолд нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ. (Хавсаргасан материалын жагсаалт, хуудасны тоог заавал бичнэ)
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцроосон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина
“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ