Аймгийн ИТХ-ын III хуралдаан маргааш буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдана. Тус хуралдаанаар хэлэлцэгдэх “Ногоон хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичгийн төслийг аймгийн ИТХ-ын Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын бодлогын хороо хэлэлцэж уг асуудалд холбогдох санал дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.