Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагт эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 1 төлөөлөгч чөлөөтэй 40 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 97.5 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Үүнд:
1.Аймгийн 2025 оны төсвийн төсөл
2.“Ногоон хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичгийн төсөл
3.Иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээг батлах тухай
4. Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.