Баруун-Урт сумын ИТХ-ын Ээлжит Гуравдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралдаанаар Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн төсөл батлах тухай, Хотын хөгжилд - Иргэдийн оролцооны жил болгон зарлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж баталлаа.