Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2024-12-30

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 55 минутад 80 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олголт, ашиглалт, зарцуулалт, хөнгөлөлттэй зээлийн үр дүн, Зөвлөлүүдийн үйл ажиллагааны мэдээллийг сонсох, Хоршоо хөгжүүлэх сангийн хүүгийн орлого хуваарилах, тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх

2. Сумын ИТХ-ын 2023 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, гоожингийн орлогын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, 2025 онд бэлтгэх талбайн хэмжээ, модны хуваарь, тусгаарлалт хийх байршлыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэх

3. Сумын Засаг даргын 2024-2028 оны үлй ажиллагааны хөтөлбөрийн төслийг сонсох

4. Сумын 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сонсох

5. Сумын 2025 оны төсвийн төслийг батлах тухай

Хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Бурмаа урилгаар оролцлоо. Мөн баг, байгууллагын дарга эрхлэгч нар ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хуралдааны хэлэлцэх асуудал дууссан тул 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 цаг 35 минутад хурлыг хаалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%