Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад төлөөлөгчдийн 90%-ийн ирцтэйгээр эхлүүлэн 23 цаг 30 минутад доорх 9 асуудлыг нээлттэйгээр амжилттай хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хэлэлцсэн асуудал
1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
2. “Батширээт сум тохижилт” ОНӨУҮГ-ыг байгуулах тухай
3. 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл сонсох тухай
4. 2024 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаар хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл сонсох тухай
5. 2025 оны төсөв батлах тухай
6. 2025 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын хуваарилалтыг батлах тухай
7. 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
8. 2025 оны модны хуваарь батлах тухай
9. “Нээлттэй Батширээт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг сонсох тухай









- ОНХСанд 598,200,0 төгрөг төлөвлөгдөн, 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр
- Байгаль хамгаалал, нөхөн сэргээх санд 652,988,1 төгрөг төлөвлөгдөн, ан амьтан хамгаалах, нөхөн сэргээхэд 5 ажил, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд 22, газар нөхөн сэргээхэд 2 нийт 29 ажлыг хэрэгжүүлэхээр тус тус батлав.






Хурлаар оруулж буй асуудал маш хангалтгүй, төлөөлөгчдөд өгч байгаа мэдээлэл тодорхой бус, ойлгомжгүй, байгууллагууд, мэргэжилтнүүд хоорондоо уялдаа холбоогүй байгаа нь хуралдааныг сунжруулах гол шалтгаан болж байна гэж дүгнэн, цаашид хуралдаанд оруулж ирж байгаа асуудлыг товч, тодорхой, ойлгомжтой хэлбэрээр сайтар бэлтгэн, хуралдааны дэгд заасны дагуу төлөөлөгчдөд 2-3 хоногийн өмнө материалыг өгч мэдээллээр бүрэн хангаж ажиллаж байхыг Засаг даргад анхааруулсан.