Сумын ИТХ-ын дарга Л.Рэнцэнмядаг сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүдтэй уулзаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Гарсан санал дүгнэлтийн дагуу зарим саналуудыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандуламд уламжлахаар шийдвэрлэв. Үүнд: сумын төвийн камержуулалтыг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх, архины тусгай зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтэд хяналт хийх, архины хатуулагийг бууруулах саналыг УИХ-д уламжлах, архины цэгийг сургууль, цайны газрын цэгүүдээс холдуулах, сургалт нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, тогтмолжуулах, хүнсний эрүүл ахуйн байцаагчтай болох, сумын ЭМТ дээр хордлого тайлах төвтэй болох зэрэг саналууд гарлаа. Мөн эдгээр саналуудын дагуу сумын ГХУСАЗС-ийн төлөвлөгөөг боловсруулан ажиллана.