Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Л.Одончимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюунчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны гишүүн Т.Бурмаа, аймгийн ИТХ-ын БТЗБХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч А.Норжинсүрэн нар Хишиг-Өндөр суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх боломжтой асуудлуудад хариулт өглөө. Уулзалтын дараа тус сумын "Эко сум" төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.