Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СҮҮНИЙ КЛАСТЕР ФЕРМИЙН ТӨСӨЛД 30 ӨРХ ХАМРАГДАЖ, ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ЕСӨН САЯ ЛИТР СҮҮ НИЙЛҮҮЛЖЭЭ

2024-12-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн сүүний кластер цогцолбор фермд ажиллалаа.
“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 оноос сүүний кластерын стандарт загвар фермийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.
Төслийн хүрээнд гурван кластер цогцолбор ферм ашиглалтад оруулсан бөгөөд нийт сүүний чиглэлийн Монбельярд үүлдрийн 1000 толгой саалийн үнээтэй. Төсөлд одоогоор 30 өрх хамрагдсан бөгөөд төслийн үр дүнд орон нутагт 100 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдаж, дотоодын сүүний үйлдвэрүүдэд есөн сая литр сүү нийлүүлсэн тухай Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс мэдээллээ.
“Нүүдэлчин агро ферм” ХХК гурав дахь төслөө хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, эрчимжсэн фермд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ импортын гаалийн татвараас чөлөөлүүлсэн байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчин сайжирч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татвар, урамшууллын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа мөн дурдлаа.
Уг төслийн ажилтай танилцахаар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төв аймгийн ИТХ-ын хурлын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр болон сум орон нутгийн удирдлага, бусад албаныхан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%