Хатавчийн багийн БИНХ-ын анхдугаар хуралдаан 2025 оны 01 сарын 04ны өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Тооллогын комисс томилох тухай
2. Хуралдааны дарга сонгох тухай
3. БИНХ-ын зөвлөл сонгох тухай
4. Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай
5. Сумын Засаг даргын мэдээлэл
- Хатавчийн 4-р багийн БИНХ 2025 оны 01 сарын 04-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдаан даргалагчид нийт 389 сонгогч иргэн саналаа өгснөөс Ганбаатар овогтой Янжмаа 231 санал буюу 59.4%-ийн санал авч хуралдаан даргалагчаар сонгогдлоо.
- Хатавчийн 4-р багийн БИНХ-ын зөвлөлд: Б.Гуацэцэг, Ө.Золжаргал, Ж.Мөнхбаатар, Г.Янжмаа, Ж.Ганбат нарыг сонголоо.
- Багийн Засаг даргад нийт 389 сонгогч иргэн саналаа өгснөөс Жамсран овогтой Ганбат 215 санал буюу 55.3%-ийн санал авч 4-р багийн засаг даргаар томилуулахаар Сумын засаг даргад уламжиллаа.