Халзан шандны 1-р багийн БИНХ-ын анхдугаар хуралдаан 2025 оны 01 сарын 05ны өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Тооллогын комисс томилох тухай
2. Хуралдааны дарга сонгох тухай
3. БИНХ-ын зөвлөл сонгох тухай
4. Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай
5. Сумын Засаг даргын мэдээлэл
- Халзан шандны 1-р багийн БИНХ 2025 оны 01 сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдаан даргалагчид нийт 219 сонгогч иргэн саналаа өгснөөс Самшин овогтой Амгалан 126 санал буюу 57.5%-ийн санал авч хуралдаан даргалагчаар сонгогдлоо.
- Халзан шандны 1-р багийн БИНХ-ын зөвлөлд: Э.Долгорсүрэн, Г.Мөнхзул, С.Амгалан нарыг сонголоо.
- Багийн Засаг даргад нийт 226 сонгогч иргэн саналаа өгснөөс Энхтөр овогтой Долгорсүрэн 116 санал буюу 51.3%-ийн санал авч багийн засаг даргаар томилуулахаар Сумын засаг даргад уламжиллаа.