Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн шандны 3-р багийн БИНХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

2025-01-07

Сайн шандны 3-р багийн БИНХ-ын анхдугаар хуралдаан 2025 оны 01 сарын 07ны өдөр зохион байгуулагдлаа. 

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1. Тооллогын комисс томилох тухай 

2. Хуралдааны дарга сонгох тухай  

3. БИНХ-ын зөвлөл сонгох тухай 

4. Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай 

5. Сумын Засаг даргын мэдээлэл 

 - Хуралдаан даргалагчид нийт 68 сонгогч иргэн илээр саналаа өгснөөс Улаан овогтой Мөнхзаяа 66 санал буюу 97.1%-ийн санал авч хуралдаан даргалагчаар сонгогдлоо.  

- Сайн шандны 3-р багийн БИНХ-ын зөвлөлд: У.Мөнхзаяа, О.Батболд, Ж.Ганболд нарыг сонголоо. 

- Багийн Засаг даргад нийт 71 сонгогч иргэн илээр саналаа өгснөөс Овоолон овогтой Батболд 71 санал буюу 100%-ийн санал авч багийн засаг даргаар томилуулахаар Сумын засаг даргад уламжиллаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%