Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-12-27

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдааныг 2024 оны 12 дүгээр сарын 26-ны  өдөр зохион байгууллаа. Ээлжит хуралдаанд 24 Төлөөлөгч, сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга, төрийн албан хаагчид оролцлоо.

 

Ээлжит 3 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 

1. Хамтарсан багийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

2. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцэх тухай

3. Бэлчээр ашиглалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх тухай 

4. ИТХ-ын Зөвлөлийн үйл ажиллагааны 2024 оны тайлангийн тухай

5. Бэлтгэх модны хуваарь батлах тухай 

6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албаны бүтэц, орон тоо батлах тухай

7. Хуралдаанд асуудал санаачлан оруулах, асуудал дэвшүүлэх, хэлэлцүүлэх журам батлах тухай

8. Сумын ИТХ-ын шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, үр дүн тооцох журам батлах тухай

9. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 дэх жилийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай

10. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

11. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

12. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, сумын орлого бүрдүүлэлтийн тухай

13. Сумын 2025 оны төсөв батлах тухай

14. Бусад асуудал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4989
3594 / 72%
877 / 18%
251 / 5%
267 / 5%