Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН" 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдах тул Улс, аймаг, сумын алдар цолтой хүчит бөхчүүд та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.