Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОДОО Л БОЛЬЁ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ 4 СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-06

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, түүний хор хөнөөлийн талаар ойлгуулах, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн “Одоо л больё” нэгдсэн арга хэмжээ Гучин-Ус, Богд, Нарийнтээл, Хайрхандулаан сумдад үргэлжлэн явагдлаа.

    Уг арга хэмжээний үеэр согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдсэн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл, донтох эмгэг, урьдчилан сэргийлэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох Эмгэг Судлалын Клиникийн нөхөн сэргээх ажилтан, Өөртөө бүлгийн зохион байгуулагч Л.Насанбаяр, Анагаахын шинжлэх ухааны магистр, Клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч С.Мөнхтуяа, Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрах, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Дэлгэрбаяр нар илтгэл, мэдээлэл хүргэв. 

   Мөн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, сумдын иргэд, төрийн албан хаагчдад сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

 “ОДОО Л БОЛЬЁ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%