Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ӨРГӨН БАРИЛАА.

2024-11-25

Төсвийн тухай хуулийн 8.5.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу өнөөдөр /2024.11.25-ны өдөр/ аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж “ Аймгийн 2025 оны төсвийн төсөл”-ийг аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангаравт өргөн барилаа.