Сумын ИТХ-ын ээлжит II хуралдаан хуралдаж 2025 оны төсөв бусад 9 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Мөнххаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаан 2024 оны 12 сарын 26-нд хуралдаж 8 асуудал хэлэлцэн 10 тогтоол шийдвэр гарсан. Хурлын ирц 95,2%-тай хуралдсан. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Үүнд: 1.Сумын ИТХ-ын хороодыг байгуулж, дарга, бүрэлдэхүүн, ажиллах журмыг хэлэлцэн 1.Хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхайн хороо
2. Нийгмийн бодлого, хууль эрх зүй, хүнс, худалдаа үйлчилгээний хороо
3. Дэд бүтэц, төсөв санхүү эдийн засгийн хороо
4. Ёс зүйн хороо гэсэн 4 хороо байгуулан баталсан.
2. Сумын ИТХ-ын Зөвлөлийг 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.
3. Сумын Засаг даргын 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд төлөөлөгчдийн 55%-ийн саналаар хангалттай гэсэн үнэлгээ өгсөн.
4. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.
5. 2024 оны газар зохион байгуулалтын тайлан, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.
6. Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл, төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинэчлэн баталсан.
7. 2025 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох талаар хэлэлцэн "Малын тоо толгойн албан татварын хэмжээг 0 төгрөг" байхаар татвараас чөлөөлөн хэлэлцэн баталж хууль зүйн яамаар хянуулахаар хүргүүлээд байна.
8. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн баталж 2024 онд ОНХС-ийн хөрөнгөөр 32 ажлыг 1881654.200 төгрөгөөр хийхээр батлагдсан.