Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🇲🇳Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсан 33 жилийн ойг тохиолдуулан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул Монгол улсын гавьяат уурхайчин, Налайхын уурхайн дарга, Ардын их хурлын Депутат С.Жадамбаа, Монгол улсын гавьяат эмч, Ар

2025-01-13

🇲🇳Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсан 33 жилийн ойг тохиолдуулан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул Монгол улсын гавьяат уурхайчин, Налайхын уурхайн дарга, Ардын их хурлын Депутат С.Жадамбаа, Монгол улсын гавьяат эмч, Ардын их хурлын Депутат Л.Ванган нартай уулзаж хүндэтгэл үзүүллээ.
✍️БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын 4 дэх үндсэн хуулийг баталсан бөгөөд Л.Ванган, С.Жадамбаа нар нь энэхүү үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж явсан түүхэн замналтай хүмүүс юм.
✅Энэ Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан юм.
🇲🇳ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠰᠢᠨᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ 33 ᠵᠢᠯ ᠦᠨ ᠣᠢ ᠶᠢ ᠲᠣᠬᠢᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠨ ∙ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠭᠠᠪᠢᠶᠠᠲᠤ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢᠴᠢᠨ᠂ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠶᠢᠨ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ᠂ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳ᠋ᠧᠫᠦᠲ᠋ᠠᠲ ᠰ ∙ ᠵᠠᠳᠠᠮᠪᠠ ᠪᠠᠨ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠭᠠᠪᠢᠶᠠᠲᠤ ᠡᠮᠴᠢ᠂ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳ᠋ᠧᠫᠦᠲ᠋ᠠᠲ ᠯ ∙ ᠸᠠᠩᠭᠠᠨ ᠨᠠᠷ ᠲᠠᠢ ᠠᠭᠤᠯᠵᠠᠵᠤ ᠬᠦᠨᠳᠦᠳᠬᠡᠯ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠯᠡ᠃
✍️БНМАУ ᠍ ᠤᠨ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠠᠴᠠ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠧᠫᠦᠢᠲ᠋ᠠᠲ ᠤᠳ ᠤᠨ ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ 76 ᠬᠣᠨᠣᠭ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠵᠤ 1992 ᠣᠨ ᠤ 1 ᠳᠦᠭᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ 13 ᠍ ᠳᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ 4 ᠳ᠋ᠡᠬᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠯ ∙ ᠸᠠᠩᠭᠠᠨ᠂ ᠰ ∙ ᠵᠠᠳᠠᠮᠪᠠ ᠪᠠᠨ ᠨᠠᠷᠠ ᠨᠢ ᠡᠨᠡᠬᠦ ᠦᠢᠯᠡ ᠬᠡᠷᠡᠭ ᠲᠦ ᠦᠨᠡᠲᠡᠢ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠪᠡᠨ ᠣᠷᠣᠭᠤᠯᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠲᠡᠦᠬᠡᠨ ᠵᠠᠮᠨᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠶᠤᠮ᠃
✅ᠡᠨᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠣᠷᠣᠰᠢᠯ᠂ 6 ᠪᠦᠯᠦᠭ᠂ 70 ᠵᠦᠢᠯ ᠲᠡᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠨᠢᠭᠡ ᠲᠠᠩᠬᠢᠮ ᠲᠠᠢ ᠫᠠᠷᠯᠠᠮᠧᠨᠲ᠂ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠢᠨᠰᠲ᠋ᠢᠲ᠋ᠦᠢᠲ ᠪᠦᠬᠦᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠠᠮ ᠤᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠵᠠᠰᠠᠭᠯᠠᠯ ᠤᠨ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠶᠢ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢᠯᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5045
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
272 / 5%