Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсан 33 жилийн ойн хүрээнд “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮНЭТ ЗҮЙЛ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.

2025-01-13

Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсан 33 жилийн ойн хүрээнд Налайх дүүргийн Төрийн албан хаагчдын дунд “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮНЭТ ЗҮЙЛ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.
Уралдаанд 26 байгууллага оролцож, материалаа ирүүлсэн бөгөөд шилдэг гурван эсээг шалгаруулж шагнаж урамшуулав.
Нээлтийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул хийж, өөрсдийн оюун ухаанаа сорьж, бидний ажилд хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлсэн.
✍️Тэргүүн байранд: 140 дүгээр цэцэрлэгийн Эрхлэгч Ж.Одгэрэл
✍️Дэд байранд: Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, Ахлах ахлагч Г.Ганзориг
✍️Гутгаар байранд: Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 3-р хорооны Засаг дарга Б.Отгонхуяг нар шалгарлаа.
Мөн уралдаанд оролцсон бүх хүмүүсдээ баяр хүргэж, Талархал гардуулав.
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠰᠢᠨᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ 33 ᠵᠢᠯ ᠦᠨ ᠣᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ 《МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮНЭТ ЗҮЙЛ》 ᠰᠡᠳᠦᠪᠲᠦ ᠡᠰᠡ ᠪᠢᠴᠢᠯᠭᠡ ᠶᠢᠨ ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃
ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳᠤ 26 ᠪᠠᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠣᠷᠣᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠶᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠢᠷᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠰᠢᠯᠢᠳᠡᠭ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠧᠰᠰᠧ ᠶᠢ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠱᠠᠩᠨᠠᠵᠤ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠪᠠ᠃
ᠨᠡᠭᠡᠭᠡᠯᠲᠡ ᠶᠢ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠦ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠨ ∙ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯ ᠬᠢᠵᠦ᠂ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠦᠨ ᠣᠶᠤᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠰᠣᠷᠢᠵᠤ᠂ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠠᠵᠢᠯ ᠳᠤ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠣᠷᠣᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳᠤ ᠲᠠᠯᠠᠷᠬᠠᠯ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠯᠡᠭᠰᠡᠨ᠃
✍️ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠪᠠᠢᠷᠢᠨ ᠳᠤ᠄ 140 ᠳᠦᠭᠡᠷ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭ ᠦᠨ ᠡᠷᠬᠢᠯᠡᠭᠴᠢ ᠵ ∙ ᠣᠳᠡᠭᠡᠷᠡᠯ
✍️ᠳᠡᠳ᠋ ᠪᠠᠢᠷᠢᠨ ᠳᠤ᠄ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠪᠠᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠭᠠᠯ ᠲᠦᠢᠮᠡᠷ ᠤᠨᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠠᠪᠤᠷᠠᠬᠤ 28 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠠᠩᠬᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠯ ᠤᠨᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣᠮᠠᠰᠢᠨ ᠤ ᠵᠢᠯᠣᠭᠣᠴᠢ᠂ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠭ ∙ ᠭᠠᠩᠵᠣᠷᠢᠭ
✍️ᠭᠤᠲᠠᠭᠠᠷ ᠪᠠᠢᠷᠢᠨ ᠳᠤ᠄ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠦ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠭᠴᠢ᠂ 3 ᠍ ᠳᠦᠭᠡᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠪ ∙ ᠣᠳᠬᠣᠨᠬᠤᠶᠠᠭ ᠨᠠᠷ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠯᠠ᠃
ᠮᠥᠨ ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳᠤ ᠣᠷᠣᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦ ᠬᠦᠮᠦᠰ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᠬᠦᠷᠭᠡᠵᠦ᠂ ᠲᠠᠯᠠᠷᠬᠠᠯ ᠭᠠᠷᠳᠠᠭᠤᠯᠪᠠ᠃

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5045
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
272 / 5%