Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МӨНХБОЛДЫН ДӨЛГӨӨНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2025-01-10

 
✅Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медаль хүртсэн М.Дөлгөөнтэй уулзаж, түүнийг спортын өндөр амжилтад хүрсэнд нь баяр хүргээд, цаашдын хөдөлмөр, зүтгэлд нь амжилт хүслээ.
✅Энэхүү уулзалтаар Н.Мандуул дарга М.Дөлгөөнтэй спортын амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлээд, түүний ирээдүйн зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, үйл ажиллагааны талаар ярилцлаа. Мөн, Налайх дүүрэгт спортыг хөгжүүлэх, залуу тамирчдыг дэмжих, тэдэнд илүү боломжийг олгох чиглэлд хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.
Мөнхболдийн Дөлгөөн нь:
-Залуучуудын Олимпын Мөнгөн медаль
-Оюутаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алт
-Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль
-Монгол улсын 6 удаагийн Аварга
-Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой юм.
✅М.Дөлгөөн зөвхөн өөрийгөө төдийгүй, эх орноо таниулж чадсан бөгөөд ирээдүйн спортын зам нь улам гялалзаж, амжилт үзүүлэхийг хүслээ.
-ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠨ ∙ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯ ᠠᠽᠢᠶᠠ ᠲᠢᠪ ᠦᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠡᠮᠡᠴᠡᠭᠡᠨ ᠡᠴᠡ ᠠᠯᠲᠠ᠂ ᠮᠥᠩᠭᠥ᠂ ᠬᠦᠷᠡᠯ ᠮᠧᠳᠠᠯ ᠬᠦᠷᠲᠡᠭᠰᠡᠨ ᠮ ∙ ᠳᠥᠯᠢᠶᠡᠨ ᠲᠡᠢ ᠠᠭᠤᠯᠵᠠᠵᠤ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠰᠫᠣᠷᠲ ᠤᠨ ᠥᠨᠳᠥᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠳᠤ ᠬᠦᠷᠦᠭᠰᠡᠨ ᠳᠦ ᠨᠢ ᠪᠠᠶᠠᠷ ᠬᠦᠷᠭᠡᠭᠡᠳ᠂ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠶᠢᠨ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠵᠢᠳᠬᠦᠯ ᠳᠦ ᠨᠢ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠬᠦᠰᠡᠯᠡ᠃
-ᠡᠨᠡᠬᠦ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠨ ∙ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠮ ∙ ᠳᠥᠯᠢᠶᠡᠨ ᠲᠡᠢ ᠰᠫᠣᠷᠲ ᠤᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠵᠤ ᠪᠠᠢᠭᠠ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠯᠡᠭᠡᠳ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠶᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠪᠡᠷ ᠲᠥᠯᠥᠪᠯᠡᠵᠦ ᠪᠤᠢ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠠᠯᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠯᠠ᠃ ᠮᠥᠨ᠂ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠳᠦ ᠰᠫᠣᠷᠲ ᠢ ᠬᠥᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ ᠢ ᠳᠡᠮᠵᠢᠬᠦ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠳᠦ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠶᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠳᠦ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠶᠢ ᠣᠨᠴᠠᠯᠠᠨ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃
-ᠡᠨᠡᠬᠦ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠨ ∙ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠮ ∙ ᠳᠥᠯᠢᠶᠡᠨ ᠲᠡᠢ ᠰᠫᠣᠷᠲ ᠤᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠵᠤ ᠪᠠᠢᠭᠠ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠯᠡᠭᠡᠳ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠶᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ᠂ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠪᠡᠷ ᠲᠥᠯᠥᠪᠯᠡᠵᠦ ᠪᠤᠢ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠠᠯᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠯᠠ᠃ ᠮᠥᠨ᠂ ᠨᠠᠯᠠᠢᠬᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠳᠦ ᠰᠫᠣᠷᠲ ᠢ ᠬᠥᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ ᠢ ᠳᠡᠮᠵᠢᠬᠦ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠳᠦ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠶᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠳᠦ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠶᠢ ᠣᠨᠴᠠᠯᠠᠨ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃
- ᠮ ∙ ᠳᠥᠯᠥᠭᠡᠨ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠥᠪᠡᠷ ᠢ ᠪᠡᠨ ᠲᠡᠳᠦᠢ ᠦᠭᠡᠢ᠂ ᠡᠬᠡ ᠣᠷᠣᠨ ᠢᠶᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠶᠢᠨ ᠰᠫᠣᠷᠲ ᠤᠨ ᠵᠠᠮ ᠨᠢ ᠤᠯᠠᠮ ᠭᠢᠯᠠᠯᠵᠠᠵᠤ᠂ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠦᠵᠡᠭᠦᠯᠬᠦ ᠶᠢ ᠬᠦᠰᠡᠯᠡ᠃

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5045
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
272 / 5%