Баруун-Урт сумын ИТХ-ын нэрэмжит Өсвөрийн шатарчдын 2025 оны
Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай болж
өндөрлөлөө.
Тус тэмцээнд 6 сумын 100 гаруй тамирчин оюун ухаанаа сорин
өрсөлдөж, тэмцээний ялагчид тодорлоо.
Багийн дүнгээр
1-р байр: 68 оноогоор Ж.Энхбаатар дасгалжуулагчтай ОЮУНЛАГ
шатрын клуб
2-р байр: 19 оноогоор Б.Ганчулуун дасгалжуулагчтай БОДОЛ шатрын
клуб
3-р байр: 3 оноогоор Ц.Цэрэннамжил багштай Хүслийн жигүүр клуб тус
тус байр эзэллээ.
Амжилттай оролцсон багш, тамирчдад бүгдэд нь халуун баяр хүргэж,
Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье.