Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ИТГЭЛ" ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

2025-01-14

Дүүрэгт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, ТББ-ын тэргүүн, ажилтан, албан хаагчидтай өнөөдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул уулзаж санал солилцлоо. Тэрээр дүүрэгт бүртгэлтэй 26 шашны байгууллага байгаа ба 2005 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад олгох журам өнөөдөр хүртэл ашиглагдаж байгаа тухай танилцуулав. Цаашид бид Төр, сүм хийдийн харилцааг хэрхэн зөв зохицуулах, хэрхэн хамтран ажиллах, иргэдийн сайн сайхны төлөө, тэдгээрт хэрхэн нөлөөлөх, эерэг хандлагыг бий болгоход санаа зорилгоо нэгтгэн ажиллах нь зүйтэйг хэллээ.
✅Тэрчлэн дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, харж хандах хүнгүй бага насны хүүхэд олширсон зэрэг бүх л сөрөг үйлдэл архидалттай холбоотой байгааг онцолж, энэ чиглэлээр бүхий л салбар анхаарч, дуу нэгтэйгээр шийдвэрлэх цаг нь болсон тул та бүхний дэмжлэг туслалцааг авч хамтарч ажиллахыг уриаллаа.
✅Уулзалтад 17 иргэн төлөөлөн оролцож, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, шинээр сонгогдсон Хурлын даргын санаачилгыг сайшаан хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Ийнхүү шашны байгууллагууд хамтран "Итгэл" төслийг дүүрэгт хэрэгжүүлж, 2025 ОНД ХИЙХ АЖЛАА ТӨЛӨВЛӨН 1 ДҮГЭЭР УЛИРАЛД БАГТААН СУРГУУЛИЙН ӨСВӨР НАСНЫ СУРАГЧДАД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ШАТ ДАРААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛААР ЭХЛҮҮЛЖ, цаашлаад нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарих ажлыг хийх зэрэг олон шинэ санал санаачлага гаргалаа.
📌ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠳᠦ ᠱᠠᠰᠢᠨ ᠤ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠳᠠᠭ ᠰᠦᠮᠡ ᠬᠡᠢᠳ᠂ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶᠢᠨ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠲᠠᠢ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠨ ∙ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯ ᠠᠭᠤᠯᠵᠠᠵᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠯᠠ᠃ ᠲᠡᠷᠡ ᠪᠡᠷ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠳᠦ ᠪᠦᠷᠢᠳᠬᠡᠯ ᠲᠡᠢ 26 ᠱᠠᠰᠢᠨ ᠤ ᠪᠠᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠪᠠᠢᠭᠠ ᠪᠠ 2005 ᠣᠨ ᠤ ᠨᠡᠢᠰᠯᠡᠯ ᠦᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠲᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠢᠰᠯᠡᠯ ᠦᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᠬᠡᠷ ᠲᠦ ᠰᠢᠨᠡ ᠪᠡᠷ ᠰᠦᠮᠡ ᠬᠡᠢᠳ ᠪᠠᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠬᠦᠷᠲᠡᠯᠡ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠢᠭᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠪᠠ᠃ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠪᠢᠳᠡ ᠲᠥᠷᠥ᠂ ᠰᠦᠮᠡ ᠬᠡᠢᠳ ᠦᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠ ᠶᠢ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠵᠥᠪ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠰᠠᠢᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠤ ᠲᠥᠯᠥᠭᠡ᠂ ᠲᠡᠳᠡᠭᠡᠷ ᠲᠦ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠨᠦᠯᠦᠭᠡᠯᠡᠬᠦ᠂ ᠡᠶᠡᠷᠭᠦ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭᠠ ᠶᠢ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠳᠤ ᠰᠠᠨᠠᠭᠠ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠨ ᠨᠢᠭᠡᠳᠬᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠨᠢ ᠵᠦᠢ ᠲᠡᠢ ᠶᠢ ᠬᠡᠯᠡᠯᠡ᠃
✅ᠲᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠤᠢ ᠭᠡᠮᠲᠦ ᠬᠡᠷᠡᠭ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᠭᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠴᠦᠷᠬᠡᠢᠯᠡᠯ᠂ ᠰᠠᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠭᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠣᠯᠠᠰᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠵᠡᠷᠭᠡ ᠪᠦᠬᠦ ᠯᠠ ᠰᠥᠷᠭᠦ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠠᠷᠢᠬᠢᠳᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠢᠭᠠ ᠶᠢ ᠣᠨᠴᠠᠯᠠᠵᠤ᠂ ᠡᠨᠡ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠪᠦᠬᠦᠢ ᠯᠠ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠠᠩᠬᠠᠷᠴᠤ᠂ ᠳᠠᠭᠤᠤ ᠨᠢᠭᠡᠲᠡᠢ ᠪᠡᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠬᠦ ᠴᠠᠭ ᠨᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠯᠠ ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᠭᠡ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭᠠ ᠶᠢ ᠠᠪᠴᠤ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶᠢ ᠤᠷᠢᠶᠠᠯᠠᠯᠠ᠃
✅ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠳᠤ 17 ᠢᠷᠭᠡᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠨ ᠣᠷᠣᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠦᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠣᠳᠣᠯ ᠢᠶᠠᠨ ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠡᠢ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠰᠢᠨᠡ ᠪᠡᠷ ᠰᠣᠩᠭᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠶᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠠ ᠶᠢ ᠰᠠᠢᠰᠢᠶᠠᠨ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠶᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠦᠢᠯᠡᠰ ᠲᠦ ᠨᠢ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠬᠦᠰᠡᠯᠡ᠃ ᠡᠢᠨᠬᠦᠦ ᠱᠠᠰᠢᠨ ᠤ ᠪᠠᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ 《ᠢᠲᠡᠭᠡᠯ》 ᠲᠥᠰᠥᠯ ᠢ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠳᠦ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠵᠦ᠂ 2025 ᠣᠨ ᠳᠤ ᠬᠢᠬᠦ ᠠᠵᠢᠯ ᠢᠶᠠᠨ ᠲᠥᠯᠥᠪᠯᠡᠨ 1 ᠳᠦᠭᠡᠷ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠥᠰᠪᠦᠷᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠨᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠠᠷᠭᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡ ᠶᠢ ᠱᠠᠲᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠ ᠲᠠᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢᠶᠠᠷ ᠡᠬᠢᠯᠡᠭᠦᠯᠵᠦ᠂ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠯᠠᠭᠠᠳ ᠨᠡᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠯ ᠦᠨ ᠵᠠᠮ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳᠤ ᠮᠣᠳᠣ ᠲᠠᠷᠢᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ ᠬᠢᠬᠦ ᠵᠡᠷᠭᠡ ᠣᠯᠠᠨ ᠰᠢᠨᠡ ᠰᠠᠨᠠᠯ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭᠠ ᠭᠠᠷᠭᠠᠯᠠ᠃

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5045
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
272 / 5%