Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаатай Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Хамба Номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж нар уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: Шашин нь нийгмийг эрүүлжүүлэх, эерэг хандлага төлөвшлийг бий болгож, зөв амьдрах ухааныг таниулдаг ач холбогдолтой бөгөөд нийгмийн стресс бухимдал их байгаа энэ цаг хугацаанд Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Хамба Номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж болон бурхны шашны лам хуврагууд хамтарч ард иргэдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба болон АЗДТГ-ын удирдлага, албан хаагчдад айлдвар айлдах юм.