Дархан-Уул аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 4 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын соёл урлагийн зөвлөх, “Монгол угсаатны хэл хуурчдын холбоо” ТББ-ын тэргүүн Б.Нарандэлгэр “Монголын уламжлалт хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөр”-ийг танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: Монголын уламжлалт хэл хуурын соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлэх, өвлөн уламжлуулах чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Соёл урлаг, Залуучуудын газар төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар, Эрүүл мэндийн газар судалгаа шинжилгээнд суурилсан хүүхдийн залгиур хоолой болон амны хөндийн өвчлөлийг бууруулах чиглэлээр, Боловсролын газар ЕБС-ийн хөдөлмөрийн багш нарыг урлаачаар сурган, хэл хуур хөгжмийг өөрсдөө урлан хийх, дуу хөгжмийн багш нар хүүхдүүдэд тоглож сургах зэрэг хоорондын уялдаа холбоогоор Дархан-Уул аймагт нутагшуулах зорилготой байгааг онцоллоо.