Дархан-Уул аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бумантуяа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн маягт шинэчлэгдсэнтэй холбогдуулан мэдүүлэг гаргах үүрэг бүхий алба хаагчдад өнөөдөр (2025.01.13) сургалт зохион байгууллаа.
Сургалтад Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар цахимаар хамрагдлаа.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.