Бүсчилсэн хөгжлийн асуудлаар өнөөдөр Монгол улсын Засгийн газар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг оролцуулан өргөтгөж хуралдлаа.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт албан тушаалын үнэмлэх, тэмдгийг нь гардууллаа. Өргөтгөсөн Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгов.