Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хууль батлагдсаны 101 жил, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийг тохиолдуулан Ардын Их Хурлын депутат Самбуудашийн Банзрагч агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа. Тус барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 32 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат Булган аймгийн Онцгой байдлын газрын бөх Аймгийн начин Э.Чимиддорж түрүүлж, Хишиг-Өндөр сумын харьяат Булганхангай дэвжээний бөх сумын заан Б.Бэх-Очир үзүүрлэж, Хишиг-Өндөр сумын харьяат сумын заан Б.Ууганбаяр, Дашинчилэн сумын харьяат сумын заан Э.Дондог нар шөвгийн дөрөвт шалгарлаа. Энэхүү барилдааныг АИХ-ын депутат агсан С.Банзрагчийн гэр бүл, үр хүүхэд, хань ижил нь 1 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн бөгөөд сумын Засаг дарга О.Буянбадрах, ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ хүндэтгэл үзүүллээ.