Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны 6 дугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн
-"Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулж, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай" асуудлыг Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч О.Батсүх
-"Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн төслийн хэрэгжилтийн тайлангийн тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 1 дүгээр хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад" асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 1 дүгээр ээлжит бус хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдахаар товлолоо.