Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр /2025.01.20/ 11 цагт 85.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Тус Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж батална.
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2028 он)-ийг батлах тухай,
Сумын мал, амьтны шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай
Төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын Зөвлөл шинэчлэн томилох тухай
Төсөл сонгон шалгаруулах салбар чиглэлийг батлах тухай
2025 оны төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг өмчид бүртгэлд авах тухай
Сумын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч А.Анхбаяр, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Г.Ганцэцэг, Б.Алтансарнай, Ж.Энхболд нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.
Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар Хуралдаанд урилгаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Нямдаваа болон сумын Аймгийн Хөдөө аж ахуй Хоршоологчдын холбооны дарга Б.Гантуяа нар оролцож байна.