Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

📖"НОМ ХОЖ" ТАНИН МЭДЭХҮЙН АСУУЛТ ХАРИУЛТЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-01-13

 
📌Монгол Улсын Үндсэн Хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очирын нэрэмжит Дорноговь аймгийн номын сантай хамтран “Ном хож” танин мэдэхүйн асуулт хариултын уралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
📌Тус арга хэмжээнд Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн Түүх, Нийгмийн ухааны багш, хүүхдийн цэцэрлэгийн багш, албан хаагчид оролцлоо.
📌Арга хэмжээнд 30 албан хаагч хамрагдаж 5 багт хуваагдан оюун ухаанаа сорин өрсөлдөж асуултын зөв хариулт бүрт оюун бүтээл болох ном бэлгэнд авлаа.
📌Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлан таниулах, сахиулах, дагаж мөрдөж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэд, олон нийтэд хүргэж ажиллахыг зөвлөлөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%