Тус сумын Банзар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны хуралдлаа. Уг хуралдаанаар хуралдааны дэгээ батлан, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцээд багийн ИНХ-ын даргад 58 хувь буюу 119 хүний саналаар Цэрэнжавын Шинэбаяр сонгогдлоо. Багийн Засаг даргад 53 хувь буюу олонхын санал авсан Дамчаасүрэнгийн Дорждагвыг томилуулахаар нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ. Тус багийн иргэдийн хуралдаанд 111 өрхийн 224 иргэн оролцсон байна.