Тус сумын Мааньт багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар хуралдааны дэгээ батлан, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцээд багийн ИНХ-ын даргад 99 хувь буюу олонхын саналаар Оюунтайн Бат-Оргил сонгогдлоо. Багийн Засаг даргад 58.4 хувь буюу 128 хүний санал авсан Эрдэнийн Энх-Өлзийг томилуулахаар нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. Тус багийн хуралдаанд 177 өрхийн 257 иргэн оролцсон байна.