Тус сумын Тээг багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар хуралдааны дэгээ батлан, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцээд багийн ИНХ-ын даргад 53 хувь буюу 114 хүний олонхын саналаар Буянтын Отгонтуяа сонгогдлоо. Багийн Засаг даргад 70 хувь буюу 162 хүний санал авсан Баяраагийн Рэнцэнжүгдэрийг томилуулахаар нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. Тус багийн хуралдаанд 116 өрхийн 229 иргэн оролцсон байна.