Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ 2024-2027 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

2025-01-15

Дэлхийн 90 гаруй оронд хүмүүнлэгийн, яаралтай тусламжийн, хөгжлийн, нөлөөллийн үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Төв Орон нутгийн хөтөлбөр Төв аймагт хэрэгжиж эхэлснээс хойш 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Зөвхөн сүүлийн 4 жилийн хугацаанд “Өрхийн амьжиргаа, даван туулах чадавхийг бэхжүүлэх техникийн хөтөлбөр”, “Хүүхэд хамгаалал ба оролцоо техникийн хөтөлбөр”, “Орон нутгийн оролцоотой хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-үүдийг Зуунмод, Батсүмбэр, Борнуур, Баянчандмань, Сүмбэр, Жаргалант сумдад хэрэгжүүлж, 23 мянга гаруй хүүхэд ашиг шим хүртсэн байна.
Түүнчлэн Өрхийн амьжиргаа, даван туулах чадавхийг бэхжүүлэх техникийн хөтөлбөрийн төгсөлтийн аргачлалд 330 өрх хамрагдсанаас 265 өрх тогтмол орлоготой болжээ. Мөн орон нутгийн онцлогт тохируулан нэмэлт санхүүжилтээр олон олон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг нар цаашид 2024-2027 онд хамтран ажиллах “харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%