Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцлоо

2025-01-24

Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Зуунмод-Улаанбаатар чиглэлд авто тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаас гарсан саналын дагуу аймгийн Авто тээврийн төвд тэмдэглэлээр үүрэг чиглэл хүргүүлэн хэрэгжүүлсэн ажилтай танилцлаа.
Авто тээврийн төвийн дарга Н.Аасүрэн: Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн ажлыг АИТХ-ын даргад танилцуулав.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд Авто тээврийн төвд:
✅Авто тээврийн бодлого боловсруулах.
✅Иргэдийг ая тухтай, аюулгүй шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зорчиход хяналт тавьж ажиллах.
✅Тээврийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт ёс зүй, харилцаа хандлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах.
✅Иргэдийг авто тэврийн төвөөр үйлчлүүлэхэд хэвшүүлэх үүднээс дулаан байр байршуулах талаар судлах, талбайн зохицуулалтад анхаарах.
✅Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшөөрөлгүй зам дээрээс хүн тээвэрлэх асуудлыг Замын цагдаагийн тасагтай хамтран таслан зогсоох зэрэг үүрэг чиглэлүүдийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%