Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025" УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭГ АРХУСТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-01-27

Төв аймгийн ИТХ-аас 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сумдад шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, сумын тулгамдсан асуудлын талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилготой “ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025” сэдэвт уулзалт арга хэмжээг үргэлжлүүлэн Архуст суманд зохион байгууллаа.
Уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ “Иргэдээ төлөөлөн сонгогдсон Төлөөлөгч бүр иргэдийнхээ дуу хоолой болж, орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, нутгийн удирдлагын байгууллагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хурлын бодлого шийдвэрт иргэдийн санал санаачлагыг тусган ажиллах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах талаар онцгой анхаарч ажиллах талаар онцоллоо.
Энэ удаагийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн дарга, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, салбарын чиглэлээрээ мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%