Тус сумын Хүрэмт багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар хуралдааны дэгээ батлан, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцээд багийн ИНХ-ын даргад 66.9 хувь буюу 115 хүний санал авсан Ууганбаярын Одончимэг сонгогдлоо. Багийн Засаг даргад 100 хувийн санал авсан Ганболдын Бүрнээбаярыг томилуулахаар нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. Тус багийн хуралдаанд 97 өрхийн 175 иргэн оролцсон байна.