![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгаас “Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төв”-тэй хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах танхимын сургалтыг зохион байгуулж байна.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд 4 жил тутамд хийгддэг улсын үзлэг энэ онд явагдах ба уг үзлэгийг угтан энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа төдийгүй 2025 оны 01 сарын 01-нээс улсын хэмжээнд төрийн байгууллагын албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэн, Төрийн архив болон байгууллагын архивын үйл ажиллагаанд, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд цахим системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, албан хаагчдыг мэдээллээр хангахтай холбогдуулан уг сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Сургалт 2025 оны 01 сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд сумд, агентлаг, төрийн өмчит ААН-ийн 125 албан хаагч хамрагдаж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, тогтоомж, энэ чиглэлээр батлагдсан Монгол Улсын стандартуудын талаарх мэдлэг ойлголтоо бататгаж байна.
![](http://khural.mn/storage/pictures/196051/8bvisXc3AyIFzDexpwLdlJQsIePxy1-metaNDc1NDgzMzEwXzkzMjc1MTA1MjMxODIwM181MjAzODg1NjQ0NzczMjUyMDUyX24uanBn-.jpg)
![](http://khural.mn/storage/pictures/196052/xjSBIohnUePJKYxgvvkQzcjpsUEGjd-metaNDc1Njc2MjY3XzkzMjc1MDk2ODk4NDg3OF8xMDg2NTkzNTIzMjM4Mzc4NjYwX24uanBn-.jpg)
![](http://khural.mn/storage/pictures/196053/ploFcyG35vn2RtJv540t7We3Xfmi3f-metaNDc1NDI0MDQ1XzkzMjc1MDk3MjMxODIxMV84OTQ4NzQzMzY0NDU3MzIxMTEwX24uanBn-.jpg)