Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн анхдугаар хуралдаанаар 2025 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

2025-01-29

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан хуралдаж Орхон аймгийн хэмжээнд 2024 онд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.  Орхон аймагт 2024 онд 984 гэмт хэрэг бүртгэгджээ. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 128 буюу 13% нь хулгайлах, 354 буюу 36% нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 279 буюу 28.3% нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд эдгээр нь нийт хэргийн 77.3%-ийг эзэлж байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 37 буюу нийт хэргийн 4.7 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 31.5 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм

Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 2024 онд өндөр бүртгэгдсэн бөгөөд эрүүгийн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор өссөн гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Хурлаар Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2025 оны төлөвлөгөөг мөн хэлэлцсэн бөгөөд цахим залиланг бууруулах, камерын хяналтын тусламжтайгаар бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх, аймгийн хэмжээнд өсөлттэй гарч буй таван төрлийн гэмт хэргийг бууруулахад урьдчилсан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөний төсөлд тусжээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хойд бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж, Булган, Хөвсгөл аймгуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Орхон аймгийн ойролцоох Булган аймгийн газар нутагт байрлах зуслан, амралтын газруудад Орхон аймгийн иргэд гэмт хэрэгт холбогдох, зуны улиралд Хөвсгөл аймаг руу зорчиж буй иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх, өртөх эрсдэл  өндөр байдаг тул энэ чиглэлээр бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд 2025 онд анхаарч ажиллах аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4483
3116 / 70%
864 / 19%
246 / 5%
257 / 6%