Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх болзолт уралдааны шилдгүүд шалгарлаа

2025-01-31

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран Малчдын бүлгийн гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой болзолт уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд 16 сумын “Малчдын бүлэг”-ийн 140 орчим гишүүд, харьяа сум орон нутгийнхаа хэсгийн төлөөлөгч, цагдаатай хамтран оролцсон. Үүнээс:
🔹Нэгдүгээр байр: Ховд аймгийн Дуут сумын Дуран малчдын бүлэг
🔹Хоёрдугаар байр: Ховд аймгийн Ховд сумын "Ховд таван эрдэнэ" малчдын бүлэг
🔹Гуравдугаар байр: Ховд аймгийн Манхан сумын "Монгол малчин" малчдын бүлэг шалгарч, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяраас шагналаа гардан авлаа.
📊Энэ удаагийн уралдаан нь хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний бүртгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр Малчдын бүлгийн гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэдгийг оролцогчид онцолж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%