Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН УДИРДЛАГУУД НЭГДСЭН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА ✅

2025-01-31

Өнөөдөр /2025.01.31/ 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт боллоо. Сургалтаар аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар төсөв санхүү, хөдөө аж ахуй, цаг агаар, хүүхэд хамгаалал, хөдөлмөр халамж, гамшиг ослын чиглэлээр мэдээлэл өгч, сумдын удирдлагуудын асуултад хариулсан юм. 

Мөн энэ үеэр аймгийн ИТХ, ЗДТГ-аас сумдын үйл ажиллагаанд хийсэн хяналт – шинжилгээ, үнэлгээг дүгнэж, ажлаараа тэргүүлсэн сумдын дарга нарыг шагнасан бөгөөд аймгийн  Засаг даргаас сумдын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.