
Мөн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга нар Налайх дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан.
НҮТП-ийн дарга Ч.Раднаабазар Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны танилцуулга хийж, цаашид хийх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн ба
"Тэвэр дүүрэн сэтгэл" ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч Г.Батчимэг “Гэр бүлийн харилцаа” сэдэвт лекц тавьсан.
