Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1. Сумын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөг батлах
2. Сумын 2023 оны Төсвийн гүйцэтгэл, 2025 оны Төсөв батлах
3. “Онгон арвижих” ОНӨААТҮГ-ын 2025 оны орлого, зарлагын төлөвлөгөө, бүтэц орон тоо батлах
4. ИТХ-ын хороодыг байгуулах, ажиллах журам батлах, ИТХ-ын даргын нөөц хөрөнгийн журам батлах
5. Санал дэмжих тухай /Сумын нийт уяачдын саналд тулгуурлан түүхт 100 жилийн ойн баяр наадамд монгол адуугаар уралдуулахаар ирүүлсэн санал/