Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хөтөлбөрүүдийн биелэлтийг хэлэлцлээ

2025-02-04

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр, Багийн хөгжлийн дэмжих хөтөлбөр, Жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар 2024 онд хэрэгжүүлсэн ажлын биелэлт, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн 2022-2027 оны төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцлээ.

Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн биелэлт 96.3 хувьтай байна

Орхон аймгийн хэмжээнд 5000 гаруй төрийн албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг бөгөөд 2024 онд төрийн албан хаагчийн ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг ханган, тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх, тасралтгүй сургаж, хөгжүүлэх зорилтын хүрээнд 28 арга хэмжээг хэрэгжүүлж, 186 төрийн  албан хаагчид урамшуулал, дэмжлэг олгож, сургалтад хамруулжээ. Тодруулбал, нэг төрийн байгууллагад 22-33 жил тасралтгүй ажилласан 16 албан хаагчид орон сууцны дэмжлэг олгосон байна. Үүнд хүүхэд, залуучуудын театрын жүжигчин, БОЭТ-ийн үйлчлэгч, Хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч, гаалийн газрын үйлчлэгч зэрэг албан хаагчид хамрагджээ.  Мөн  аймаг, орон нутгийг хөгжүүлэх, салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой эрдэм шинжилгээний бүтээл туурвисан  гурван албан хаагчид урамшуулал зэргийг олгож, хөтөлбөрийн биелэлт 96.3 хувьтай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%