Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

📍 САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАЛАА.

2025-01-28

 
📍 Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчид, Хотын Захирагчийн ажлын албаны дарга, Сайншанд-Тохижилт үйлчилгээний газрын дарга, багийн Засаг дарга нартай хамтран 2025 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Сайншанд сумын 8 багийн нутаг дэвсгэрт ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байгаа машины кабин, асахгүй байгаа гэрэлтүүлэг, эвдрэлтэй зам, хур хог, гудамж талбайд байгаа орц гарц хаасан том чулуу, суурь блокийг ачуулж зайчлах чиглэл өгч ажиллалаа.
📍 Мөн багийн иргэдтэйгээ уулзаж санал, хүсэлтийг сонсон 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангаар эрэмбэлүүлэх ажлын талаар санал солилцож ажиллалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%